Comment.mn

Ашгийн төлөө улайрсан банкнуудын харамч шийдвэр нь шимтгэлийн 20% бууралт

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд гүйлгээний шимтгэлийн төлбөрөө 20 хувиар бууруулах болсон талаар Монгол банкнаас мэдээллээ.

Олон улсыг хамарсан Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20% бууруулахаар болов.

Тус арга хэмжээг Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитрон банк, Кредит банк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Иймд Төв банкнаас иргэддээ өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг уриалж байна хэмээн Монгол банкнаас мэдээлэв.

Харин энэхүү бууралт нь иргэдийн хувьд хүлээж байсан бодит бууралт биш байсныг цахим орчиноос харахад ил байх болов уу. Өдөр аргацаасан, иргэдээ бодоогүй, ашгийн төлөө хэт улайрсан банкуудын оронд гадаадын банк оруулж ир хэмээн санал бодлоо илэрхийлэх хүн их байлаа. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.