
Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна.
Бага хурлаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан. Гэвч энэ удаагийн хурлаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэхгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
tiim bailgui de