Comment.mn

Д.Нямхүү: Коронавирус илэрсэн гурван иргэний ойрын харьцагчдын шинжилгээний хариу сөрөг гарсан

Берлин -Москва -Улаанбаатар нислэгээр 234 иргэн ирээд тусгаарлагдсан. Хил дамнасан иргэд орж ирж байгаа бүгдийг тусгаарлаж байгаа. Цэргийн төв эмнэлэгт өчигдөр хоёр цагийн дотор тусгаарласан.

Манай улс ДЭМБ-аас гаргасан судалгаанд үндэслэж бэлтгэл ажлаа хийж гүйцэтгэж байгаа. БНХАУ-аас уламжлалт анагаах ухааны эмчилгээндээ  хэрэглэсэн эмчийн жорыг авсан  гэдгийг Я.Буянжаргал хэллээ.

ХӨСҮТ Д.Нямхүү гуравдугаар сарын 11-нд илэрсэн Франц иргэнтэй холбоотой 82 иргэний коронавирус илрээгүй. ХӨСҮТ, Баян-Өлгийд тусгаарлагдсан хоёр иргэнд коронавирус илрээгүй. Харин онгцооро ирсэн иргэдийн БНСУ-аас хоёр, Франц улсаас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, монгол хүн анх удаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдлоо.

Эдгээр иргэдийн ойрын хавьтал болох 162 иргэнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Түргэвчилсэн оношлуураар шинжилсэн. Эхний мэдээ болгож авах оношлуур бидэнд байгаа нь ажлыг хөнгөвчилж байна. Коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд мэдээлэл авчихаад байнга утастаж ажлыг хөндрүүлж байна. Хариуг түргэн мэдээллээ гээд ямар ч ашиггүй, ачааллыг улам нэмэгдүүлдэг юм. Бид тогтсон цагтаа мэдээллээ нарийн шүүж, судалгаа, шинжилгээгээ нэгтгэж байж нэг урсгалаар хүлээж авахыг хүсэж байна” гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.