Дэлхий даяар тархаж буй шинэ коронавирусний халдварын эрсдэлд нөхцөл байдлаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тэргүүн фронтод ажиллаж байгаа албан хаагчдадаа эрэлт хэрэгцээтэй байгаа хамгаалалтын нүдний шилийг бэлэглэсэн сайхан мэдээг дуулгая.
Тодруулбал, Хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байгаа хилчин шалгагч нарт чухал хэрэгцээтэй байдаг цантуулагчгүй, агаар сэлгэгчтэй, хамгаалалтын 800 ширхэг нүдний шилийг “Мөнгөн ганзай” компанийн захирал С.Золхүү, Gadget дэлгүүрийн захирал Н.Төмөрболд нар өнөөдөр Хил хамгаалах Ерөнхий газарт гардуулан өглөө.
Ийнхүү улсынхаа хилээр аюултай цар тахалыг оруулахгүйн тулд тэргүүн эгнээнд хүчин зүтгэж яваа алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад нэн шаардлагатай байгаа хувцас хэрэглэлийн нэг нь энэхүү нүдний шил болоод байсан билээ. 10 сая төгрөгийн үнэ бүхий нүдний шил хандивласан хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархая илэрхийлье.
Дашрамд дуулгахад, энэхүү хамгаалалтын нүдний шил нь байнгын хэрэглээнийх ажээ.