Нийслэлийн есөн дүүргийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын 2005-2013 онд жил бүр 56, 2014 онд 81 цэгээс авч нян судлал, хими, цацраг, мөнгөн ус, хүнд металлын шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өгсөн байна. Харин нян судлалын шинжилгээгээр гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян илрээгүй байна. Нянгийн ерөнхий тоон 10 жилийн дундаж үзүүлэлт 17218215±172182 байгаа бөгөөд хөрсний нянгийн бохирдлыг дүүргээр авч үзэхэд Чингэлтэй дүүрэг хамгийн өндөр, төвийн зургаан дүүргийн хувьд алслагдсан гурьан дүүргээс өндөр бохирдолтой байгаа аж.
Нийслэлийн эдэлбэр газрын хөрсний 89 цэгээс хүнд металлын шинжилгээний дээж авч, хар тугалга, кадми, мөнгөн усны агууламжийг тодорхойлж, стандартын үзүүлэлттэй харьцуулахад хар тугалга, кадмийнагууламж стандарт хэмжээнээс их гараагүй байна. Мнгөн усны агууламж шинжилгээ авсан бүх 89 цэгт илэрсэн ч стандарт хэмжээнээс хэтрээгүй байжээ.
Эх сурвалж http://www.info.mn