Comment.mn

Нийтийн тээвэр иргэдэд хязгаарлалттай үйлчилж байна

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.

Улсын Онцгой комисс дээрх асуудлаар хуралдаж, Засгийн газрын чиглэлийг дэмжин шийдвэр гаргасан. Тодруулбал, сар шинээр тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэхээр болж, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлав.

Мөн өнөөдөр болон маргааш нийтийн тээвэр өглөө, оройдоо хязгаарлагдмал хэмжээнд үйлчилж байна.  Гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагийн 08:00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулна.

Хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчлэх юм. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.