Өнгөрсөн онд “B Production” “440Hz records”-ын студийн шинэ артистуудаар уран бүтээл олны хүртээл болгосон билээ. Тэгвэл ээлжит тэсрэлтийг өнөө орой Бүжээ буюу О.БҮЖИНЛХАМ хийх гэнэ.
Тэрбээр дуулахаас гадна бүжгийн урлагаар хичээллэдэг гайхалтай эмэгтэй. Монгол бүжиг, цэнгээнт болон поп бүжгийг хослуулдаг дууч бүсгүй жүжиглэх ур чадвартай гэнэ. Хөгжим сонирхогч залуус түүний Universe Best Songs-2016 шоуны шилдэг 12 оролцогчийн нэг болж байсныг андахгүй мэднэ.
Түүний амжилт үүгээр зогсохгүй ээ. Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн шилдэг сурагч болж байсан удаатай. Мөн өнгөрөгч оны The Voice of Mongolia шоуны Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд шүүгчийн шилдэг хоёр оролцогчийн нэг болж байсан өвөрмөц хоолойтой дуучны Поп, R&B чиглэлээр дуулсан шинэхэн “ОРХИМООРГҮЙ” бүтээлийг Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын албан ёсны YOUTUBE хуудаснаас өнөө орой 22:00 цагаас сонсоорой.