Comment.mn

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын амийг 250 саяар үнэлэв үү

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын амь насанд заналхийлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж өөрийн твиттер хуудаснаа түүнийг “Х.Мандахбаярыг “алаадах”. 250 сая төгрөг өгье” хэмээн жиргэсэн байна. 

Энэ тухай Х.Мандахбаяр “Хуулийн дээр сандайлж суусан олигархууд яаж хүн заналхийлдэг, ямар аргаар хүн алдаг гэдгийг харцгаа!!!

Заналхийлэл ил цагаан боллоо. “Ална, хүйс тэмтэрнэ” гэсэн заналхийлэл, сүрдүүлэг сүүлийн нэг жилд тасраагүй. Энэ заналхийлэл хаанаас явагдаж байгааг, улаан цайм гүтгэлэг зохион байгуулах гэмт хэргийг хэн захиалсныг, санхүүжүүлснийг ойлгож байсан. Зарим баримтууд гарт орж ирсэн. Одоо бүр олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэлж, амь насанд заналхийлж эхэллээ. Асуудлыг цагдаа, прокурорын байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа учраас удаан дуугүй явлаа. Хуулийн байгууллагад итгэхийг хүссэн.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж твиттер хуудсандаа 2020.02.01-нд “Би чамайг цааш нь харуулчихаад, хөөрхий муу сүнсийг чинь тамд явуулчихаад, бага сага баяр тэмдэглэнэ”, “Чамайг үхэж далд ортол чинь зовооноо. Там болгоноо амьдралыг чинь. Айдасын өвчин тусаад баас шээстэйгээ холилдноо чи”, “Чиний үхэл дээр бүжиг хийхээр бэлдэж л байгаа шүү. Гоё бүжиг”, “Чамайг явуулнаа. Чамайг шаах гаруудыг шагнанаа” гэх мэтээр жиргэв.

Шууд ална гэж заналхийлж, аллага захиалсан зар явуулж байгаа хэрэг биш үү. Сүүлийн үед ийм үйлдэл гаргах нь хэвийн үзэгдэл боллоо. Цагдаа, прокурорын байгууллага асуудлыг шударга бус шалгаж байж магадгүй гэсэн эргэлзээ улам нэмэгдлээ. Тост, тосон бумбыг дахин ухахын төлөө энэ хүмүүс ингэтлээ улайрч байна. Та нар алж магадгүй ч айлгаж барахгүй. Ийм зүйлийг хараад суудаг төр засаг, хуулийн байгууллага байна гэж үү!?

Энэ даварсан новшнуудыг дийлдэг хууль, цагдаа Монголд алга уу. Ийм асуудлыг олж харж бичдэг, сурвалжилдаг шударга үнэний “туйл” болсон, ёсзүйн эрхэм дээд нь мэт “гэрэлтсэн” зарим хүмүүс хаачив. Нийлээд явж байгаа юм биш биз. Хоёр зүйлийг хатуу хэлье. Шударга бус зүйлтэй үхэж байсан ч эвлэрэхгүй. Хэн ч бай ийм новшнуудтай нийлж гүтгэх гэж байгаа бол, шантаажилж зогсооно гэж бодож байгаа бол алалцана. Хэнээс ч, юунаас ч айхгүй. Бас зогсохгүй. Сүүлийн гурав хоногт зарим бизнесменүүд сүрэглэн сэтгүүлчид рүү санал тавьж, дарамталж байгаа юм байна. “Х.Мандахбаярыг “алаадах”. 250 сая төгрөг өгье” гэжээ. Хэн хэн яаж дарамталж, шантаажилж, заналхийлж байгааг дэлгэх цаг болж. Тэвчээрт хязгаар бий!!! ” гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.