Comment.mn

Төрийн золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэл өгчээ

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдан Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн байна.

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах юм. Бид энэ талаарх мэдээллийг хүргэх болно.

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусээс урьдчилан сэргийлж 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахгүй гээд үзвэр үйлчилгээний газрууд болон Бөхийн өргөө, Буянт-Ухаа цогцолбор, Спортын төв ордны үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.