“Аав”, “Одод болохын хүслэн” киноны зохиолыг бичиж, “650”, “03:30”, “Ерөнхийлөгчийн туслах”, “Бид гурвын болзоо, “Хоёр гүүрний цаана” бүтээлийг найруулсан зохиолч, найруулагч М.Энхдалайн бүтээл “Таарсан хоёр” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа билээ.
Кино театруудын дэлгэцнээ гарч буй уг киноны гол дүрд “Гурван сая инээд” шоуны шүүгч гавьяат жүжигчин М.Баярмагнай, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр болон Э.Урангоо, Б.Ариунцэцэг нар тоглосон юм.
Тэгвэл “Таарсан хоёр” кино нь Зүүн аймгуудын үзэгчдийн хүртээл болно.
- Багануур энэ сарын 23-нд 17:00, 19:00, 21:00 цагуудаас Соёлын ордонд
- Хэнтий аймагт энэ сарын 25-нд 17:00, 19:00, 21:00 цагуудаас Хан хэнтий чуулга
- Сүхбаатар аймагт энэ сарын 27-нд 17:00, 20:00 цагуудаас Жаахан шарга теарт
- Дорнод аймагт энэ сарын 28-нд 12:00, 14:00, 16:00, 18:00, 20:00 цагаас Е Cinema кино театруудын дэлгэцнээ тус тус гарах юм.