Comment.mn

Ирэх сарын 1-нээс өрхийн эмнэлгээс 30 мянган төгрөгтэй тэнцэх эмчилгээ, үйлчилгээ үнэгүй авна

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэн та өрхийн эмнэлгээс 30 мянган төгрөгтэй тэнцэх эмчилгээ, үйлчилгээ үнэгүй авна. Өмнө нь энэ мөнгө 15200 төгрөг байсныг хоёр дахин нэмж, улсын төсөвт 26 тэрбум төгрөг тусгуулсан гэж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээллээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн зардал 2.86 хувь байсан бол ирэх онд 3.12 хувьд хүрэх юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор энэ хэмжээ таван хувьд хүрсэн тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэвийн хэмжээнд очлоо гэж үздэг байна. Ирэх жилийн монголчуудын эрүүл мэндийг хамгаалахад зориулсан төсөв 964.6 тэрбум төгрөг байх аж. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.