Сүүлийн хэдэн сар үзэгчдийн хүлээлт үүсгээд буй “37-р точка” олон ангит киноны хоёрдугаар бүлэг энэ сарын буюу 12-р сарын 30-наас гарах болсон талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийсэн билээ.
“Фантастик” продакшны уран бүтээлчдийн 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн “37-р Точка” олон ангит уран сайхны кино өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийж, телевизээр эхний арван анги нь гарч дууссан юм.
Сошиал орчинд киноны реклам тарсан даруйд 300 мянга гаруй үзэлтийг аваад байсан нь уг бүтээлийг хүлээсэн үзэгч хэр их байгааг илхэн харуулна. Тэгвэл уг бүтээлийн талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл жиргээд авав.
Тэрбээр, Тийм киноны сураг сонссон. Хэрсүү олон үзээгүй ойлгочихсон байна гэсэн. Эхний хэсэг нь ардчилалыг доош хийх. Дараачийнх нь бүр марзан. Al Capone маягийн гар л Монголыг аварна гэсэн мессэжтэй. Кино ч яахав захиалагчдаа таалагдах учиртай. Харин Монгол улс! хэмээн жиргэсэн байв.