Comment.mn

БОНХАЖ-ийн салбарынханд шагналын хур буулаа

Улиран одож буй 2014 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хоёр ч томоохон түүхт ой тохиосон нь ойн салбарын 90 жил, аялал жуулчлалын салбарын 60 жилийн түүхт ойнууд тохиосон явдал юм. Энэ түүхт ойнуудыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагналын хур буулаа.
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Улаанбаатар хотын захирагчийн албаны  ахмад ажилтан, дендрологич Б. Чимэдийг, Монгол улсын аялал, жуулчлалын гавьяат ажилтан цолоор Ш. Нэргүй, Д.Хоржав нар шагнуулсан юм.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор БОНХЯ-ны Ой судалгаа хөгжлийн төвийн зөвлөх Д. Энхсайхан, Аялал жуулчлалын боловсрол, судалгааны төв ТББ-ын тэргүүн Д. Гансүх, Бус нутгийн байгаль хамгааллын “Хангай хан” сүлжээ ТББ-ын тэргүүн О. Нарангэрэл, Улаанбаатар зочид буудлын албаны менежер Н. Оюунчимэг нар шагнууллаа.
“Алтан гадас”  одонгоор БОНХЯ-ны мэргэжилтэн Ц. Чулуунбаатар, БОНХЯ-ны газрын дарга Ч.Ганбат, БОНХЯ-ны Ой судалгаа хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Ч.Ганбаатар, БОНХЯ-ны Ой судалгаа хөгжлийн төвийн албаны дарга Р.Ганбат, УЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн Л. Чагнаадорж, Туул голын сав газрын захиргааны менежер Ш.Мягмар, Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, Монголын Байгаль Орчин Иргэний Зөвлөлийн хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголын зочид буудлуудын холбооны менежер, гишүүн Б. Гэрэлмаа, “Нью жуулчин турс” ХХК-ийн автобаазын жолооч Ч.Дамдиндорж, “Жуулчин” ХХК-ийн ахмад ажилтан Н.Дүгэржав, “Нью жуулчин турс” ХХК-ийн автобаазын жолооч Д.Мягмар, Булаг шанд хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж, “Жуулчин”  ХХК-ийн үйлчилгээ хариуцсан менежер А. Хандсүрэн, “Нью жуулчин турс” компанийн  захиалгын ажилтан П. Хэнмэдэх, ОҮИТБС-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Г. Чагнаадорж нарыг шагнасан юм.
Харин  Хөдөлмөрийн хүндэт медалиар БОНХЯ-ны Ой судалгаа хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Б. Болд-Очир, БОНХЯ-ны жолооч Д. Эрдэнэцогт, УЦУОШГ-ын станцын техникч Ч. Сугир, Хэрлэн голын сав газар захиргааны ахлах мэргэжилтэн Д. Дуламсүрэн, “Жуулчин” ХХК-ийн ахлах менежер Д.Баасанжаргал, Аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д. Мөнхтөмөр, “Жуулчин” ХХК-ийн жолооч А. Далхаа, “Жуулчин” ХХК-ийн ахмад ажилтан У.Дамба, Хан хэнтийн жуулчны баазын харуул С. Чулуунбаатар, “Нью жуулчин турс”  компанийн  автобаазын жолооч Ч. Шинэхүү нар тус тус шагнагдлаа.

Төрийн дээд одон, медалиар шагнуулсан салбарынхандаа БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол   шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.
Мөн шинэхэн төрсөн гавьяатуудаа өрөөндөө хүлээж авч уулзан, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр мялаасан юм.

Эх сурвалж: www.unen.mn

 

 

 

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.