Comment.mn

Дараагийн удаа хэний уран бүтээл цацагдах вэ

B Production & 440Hz Records -н уран бүтээлчдийн шинэ бүтээлүүд хөгжимд дурлагчдын сонорыг мялааж, хэдийнээ сонсох дуртай дуунуудынх нь жагсаалтыг тэргүүлдэг болсон биз ээ. 

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” нэртэй уран бүтээлээ дэлгэж, олон мянган залуусыг “төгс” зүүдний ертөнцөөр аялуулсан.

 Ийнхүү дуучин Д.Болдын шинэхэн клипийн араас түүний тусгайлан зориулж зохиосон “Тал нутгийн охин” ятга хөгжмийн эгшгийг гайхалтайгаар мэдрүүлж, дахин давтагдашгүй хоолойгоороо залуу дуучин Ариу буюу Ж.Ариунжаргал амилуулсан юм. 

Харин хоёр дахь уран бүтээлчийн шинэ клип сонсогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгэж олны хүртээл болсон. Дуучин Б.Билгүүн “Гэрэл” дууныхаа аяыг өөрөө зохиож гэнэтийн бэлэг барьсан билээ. Тэрхүү бэлгэнд ч фэнүүдэд нь маш их таалагдаж, урмын үсгээр харамгүй мялаасан. 

Тэгвэл дараагийн удаа хэний уран бүтээл цацагдах бол? залуучууд таамаг дэвшүүлээд эхэлжээ. Та хэнийх байгаасай гэж хүлээж байна.

Дашрамд сонирхуулахад, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Vandebo” хамтлагтай хамтарсан уран бүтээл тун удахгүй цацагдах гэнэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.