Comment.mn

Ихрийн ордын эмэгтэйчүүдийг сонирхолтой уулзалт бяцхан сээтэгнэл хүлээж байна

Ихрийн ордын эмэгтэйчүүдийг сонирхолтой уулзалт бяцхан сээтэгнэл хүлээж байна
Хонь – (3/21-4/19)
Хянуур байх өдөр. Өнөөдөр таны хувьд худалдаа наймаанд болон өөрийн үг хэлэндээ анхааралтай, хянуур байхыг одод зөвлөж байна. Энэ өдөр таныг Буд гараг ивээж байгаа бөгөөд худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа таныг бодолд орж ирэх нь. Гэхдээ өөрийн бодлоо бодит болгож чадах эсэх нь зөвхөн таниас шалтгаална.

Үхэр – (4/20-5/20)
Мэргэн байдал, тэнцвэртэй байдлыг одод ивээнэ. Бизнес эрхэлдэг үхрүүдэд амжилттай өдөр. Зорилгодоо хүрэх магадлал өндөр эсвэл тавьсан зорилгодоо хүрэх замаа ихээхэн хорооно. Хайр сэтгэлийн харилцаанд амжилттай өдөр болох нь. Гэр бүлээ зохиогоогүй эмэгтэй үхрүүд таатай танилтай болох явдал хүлээж байна. Орой нь хоолоо хязгаарлахгүй, хүйтэн хуурай дарс ууж, бүжиглэж болно.

Ихэр – (5/21-6/21)
Оюун санааны эрэл хийх, асуудалд гэнэтийн шийдвэр гаргах, амлалт өгөхөд од гарагс ээлээ өгнө. Уран бүтээлч ихрийн ордныхонд амжилт ололт дүүрэн байх өдөр. Магадгүй, зорьсон зорилгодоо хүрэх замд амжилт байх магадлалтай. Таны ойрын найз нөхөр үнэлж баршгүй тусламжийг үзүүлэх ба нөхөрлөлдөө хэр үнэнч болохыг та энэ удаа дахин мэдэрнэ. Хайр сэтгэлийн харилцаанд амжилт олохыг сугар гараг амлаж байна. Ихрийн ордны эмэгтэйчүүдийг сонирхолтой уулзалт бяцхан сээтэгнэл хүлээж байна.

Мэлхий – (6/22-7/22)
Бүх талаар сайн өдөр болохыг од гарагс амлаж байна. Таны сэтгэл санаа тайван амгалан байж баяр баяслаар бялхаж байх болно. Энэ өдөр амралтын өдрүүд, ээлжит амралт ер нь амралт зугаалгын талаар бодоход таатай байна. Гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавьж амжаагүй тул хэн нэгэнтэй нь ихээхэн цаг хугацаа гаргаж харилцан ярилцан бүхий л талаар дэмжихийг хичээгээрэй. Ингэснээр та нарын харилцаанд нийцтэй байдал үүсч халуун дулаан, харилцан ойлголцол орших болно.

Арслан – (7/23-8/22)
Өнөөдөр ямар ч ажилд хариуцлагатай ба нухацтай хандах хэрэгтэй.  Зүрх сэтгэлээ өгөх өөрийн нэр төрийг хайрлах зорилгод хүрэхийн тулд бүх хүндрэлийг давж амжилтыг авчрана. Оддын таатай байрлал нь худалдааны санааг биелүүлэхэд  тус болохоос гадна урд өдрийн төлөвлөгөөг биелүүлж чадна. Эрсдэл бүхий  ажиллагаанд таатай байдаг нь тань руу дайсагнах үйл ажиллагааг явуулах болно. Гэвч тооцоо зөв байвал эрсдэл гарахгүй. Зүүд дараагийн өдөр биелнэ. Дээвэр, өндрийг зүүдэлбэл өөрийн тооцоонд алдах.

Охин – (8/23-9/22)
Өнөөдөр танд гэнэт бүх бодол санаагаа гээж орхисон мэт санагдах ба харин бүрхсэн үүл манан удалгүй нүүн арилж, таныг зовоож байсан асуудлуудын учир начрыг олсноор ойр дотныхонтой харилцах харилцаа ойлгомжтой, нийцтэй байдалд орох болно. Нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа өөрийнхөө урд байсан асуудлууд руугаа буцаж ороход тэд өөрөө өөрсдөө аяндаа шийдэгдсэн байхыг олж харна.

Жинлүүр – (9/23-10/22)
Оюун санааны эрэл хийх, ариусах, сэнхрэх ухаарах өдөр. Сүм хийдэд очиж өргөл мөргөл хийгээрэй. Уран бүтээлч хүмүүст онгодтой өдөр. Жинлүүрүүдийнхнийг тааламжтай уулзалт, хөнгөн сээтэгнэл хүлээж байна. Үдээс хойш ирсэн таагүй мэдээний улмаас төлөвлөсөн ажлаа өөрчлөхөд хүрнэ. Яаруу шийдвэр гаргалгүй аливаад уужуу тайван эрүүл ухаанаар хандаарай. Романтик болзоо нь таны эрч хүчийг сэлбэнэ. Үдээс хойш болсон үйл явдлаас найз нөхдийнхөө харилцааг эргэн харах болно

Хилэнц – (10/23-11/21)
Назгайрах өдөр. Өдрийн эхний хагаст таны сэтгэлийг юу ч шаналгах ёсгүй. Харин холын аялал, албан томилолтоор явахаар төлөвлөснийг гүйцэлдүүлэх гэж хүсэхийн хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эрэгцүүлэн бодоорой. Аливаад хөнгөн хуумгай хандахгүй байж заавал зөвлөлдөх асуудлыг гэр бүлийн хүрээнээс халихгүйгээр шийдэхийг сануулж байна. Орой тийш түгшүүртэй байдлын мэдрэмж өсөн нэмэгдэнэ. Гэрээсээ удаан хугацаагаар гарахгүй байхыг сануулж байгаа бөгөөд учир нь ойр дотныхонд тань тантай харилцах шаардлага гарч ирнэ.

Нум – (11/22-12/21)
Таны оюуны эрэл хайгуул, гэнэтийн шийдвэр, харилцааг одод ивээж байна. Цолмон гарагийн нөлөөгөөр аз хийморьтой байж, амрагийн харилцаа ч бүтэмжтэй. Ганц бие нумууд шинэ танилтай болох магадлалтай. Ойр дотны хүмүүсийн тус дэмээр, мөн таатай нөхцөл байдлын ачаар таны ажил үйлс урагшилна. Энэ үдэш тун сэтгэл хангалуун байна.

Матар – (12/22-1/19)
Ойр дотныхоо хүмүүст ихээхэн анхаарал халамж тавь. Таны хажууд байдаг дотны хүмүүстээ хайраа илэрхийлэхээс мөн хүндлэл үзүүлэхээс бүү ич. Ихэнх зөрчилдөөнийг та гаргадаг гэдгийг бүү мартаарай. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж магадгүй. Ажил эсвэл уулзалт тодорхой хэмжээний хүчин чармайлт танаас шаардана. Бие тань эвгүйрхэх нь өмнөх өдрүүдийн ачаалалтай ажилласны ядаргаатай холбоотой байна.

Бумба – (1/20-2/18)
Энэ өдөр гэрээ хэлэлцээр хийх, төрөл бүрийн захиалга авахад таагүй өдөр. Од гараг уруу татагсад, хий хоосон зүйлд итгэхээс сэргийлж байна. Амьдралын эрч хүч сул байгаа тул өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Өндөр настангуудад ужиг хууч өвчин хөдлөх болно. Толгой өвдөх, үрчлээ нэмэгдэнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд. Хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, бусадтай нийтэч байвал эхэлсэн ажил бүр бүтэмжтэй. Үнэнч анд эсвэл ажлын түнш тань танд үнэтэй зөвлөгөө өгч, тусална.

Загас – (2/19-3/20)
Томилолтоор явах, холын замд гарах, аялахад таагүй өдөр. Машин унаатай хүмүүс жолоо барихдаа бусдаас илүү болгоомжтой байгаарай. Магадгүй сэтгэл санаа замбараагүй мөн сэтгэл гутралд өртөж болзошгүй. Ажил болон гэрээ хэлэлцээрт сэтгэл тогтворгүй байх нь цухалдуу байдлаас нөлөөлж буйг анхаараарай. Эрүүл мэнддээ анхаар. Өдрийн хоёр дахь хагаст тайван нөхцөл бүрдсэн газар амар.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.