Comment.mn

Э.Мөнхтөр: Үзэгч хүүхдүүдэд жүжгээ бүрэн сайн ойлгуулж, үйл явдалдаа автуулахыг хичээж ажиллаа

Питер Пэн мюзиклын Ерөнхиий найруулагч Э.Мөнхтөрөөс жүжгийнхэн талаар цөөн хором хөөрөлдлөө.

-Хүүхдийн мюзиклын  ерөнхий найруулагчаар ажилласан сэтгэгдлээ хуваалцаач.

-Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр гоё байна. Хүүхдүүд өдөр болгон сайжирч, хийж байгаа жүжиг, тоглож байгаа дүрээ улам илүү ойлгож тоглож байгааг харах урамтай байна. Бас хүүхэд амархан баярлаж амархан гомддог болохоор тоглолт ойртох тусам хүүхдүүдтэйгээ адилхан догдолж сандарч байна даа. Найруулагчийн зүгээс үзэгч хүүхдүүдэд жүжгээ бүрэн сайн ойлгуулж, үйл явдалдаа автуулахыг хичээж ажиллаж байна. Мюзикл нь бүхэлдээ хөгжим дээр суурилдаг болохоор дуу бүжгүүдээ сайн сурах, бусад чимэглэл хөгжмүүдийг ч гэсэн цээжилж хөгжимтэйгээ хамтран тоглох шаардлага гардаг. Ийм төрлийн жүжиг нь тоглох уран бүтээлчээсээ дуулах, бүжиглэх, ярих уран чадвараас гадна хөгжмийн өндөр сонсгол, мэдрэмж шаарддаг. Питэр Пэн жүжигт тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар авсан болохоор Нийслэлийн олон сургуулиудын авьяаслаг сурагчид цугласан байгаа.

-Мюзиклын баг бүрэлдэхүүний тухай

-“Питэр Пэн” хүүхдийн мюзикл жүжигт ерөнхий найруулагчаар миний бие, мөн найруулагч Б.Чинзориг, хөгжмийн найруулагч М.Болд, дууны найруулагч Ш.Мөнхбаяр, бүжиг дэглээч Р.Ариунтунгалаг, ерөнхий зураач Д.Лхагвадоржийн удирдсан тайзны зураач, мужааны баг, хувцасны зураач дизайнер Б.Нинжинзаяа, Ч.Ууганбаяр болон оёдол эсгүүрийн салон гээд олон хүн ажиллаж байна. Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 5-р сургууль, Нарлаг зуслан, Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн Улаанбаатар чуулга, ” Монгол циркус”, “Плэй”, “White arch” студи зэрэг олон байгууллага, уран бүтээлчид хамтран ажиллаж байна.

-Хүүхдүүдтэй ажиллахад хүндрэлтэй зүйлс юу байв?

-Мэдээж мэргэжлийн уран бүтээлчид биш болохоор тайзны ёс зүй, өөрийгөө илэрхийлэх аргууд, дуулах, бүжиглэх гээд эхнээс нь заасан. Хүндрэл гэхээс илүүтэй хүүхдүүдийн сурч мэдье, тайзан дээр жүжигт тоглож үзье гэсэн хүсэл нүднээс нь харагдаж байгаа болохоор энэ жүжгийн бэлтгэл үргэлж л хөгжилтэй, урам зоригтой явагддаг даа

-Жүжиг маань хаана хэзээ тоглогдох билээ?

-Жүжиг 10 дугаар сарын 24,25,26,29-ны 16,19 цагуудаас Нийслэлийн Улаанбаатар чуулгад тоглогдоно. Хүүхэд гэлтгүй томчууд бид ч үзэх контент муутай болсон энэ цаг үед гэр бүлээрээ үзэж Мөрөөдлийн арлаас ирсэн нисдэг хөвгүүн Питерийн гайхамшигт түүхтэй танилцаарай гэж хүүхдүүд болон эцэг эхчүүдийг уриалж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.