Гашуун сухайт боомтоор БНХАУ руу зорчдог боллоо. Тодруулбал, Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг нэвтрүүллээ.
Энэ сарын 14-нээс эхэлсэн үйлчилгээний тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ.
Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна.
Цагийн хуваарь:
-Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
-БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
Тээвэрлэлтийн зай: 275км
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут
Хөдлөх цэг,
Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум
Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас
Тариф:
Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ