Comment.mn

Энэ сарын 28-наас сурагчдын амралт эхэлнэ

БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр 10 дугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна.

Энэ жилийн тухайд хичээлийн жилийн бүтцийг БСШУС-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 буюу есдүгээр сарын 1-нээс өмнө батлан гаргасан.

2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.

Нийслэлийн сургуулийн сурагчид:

 I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр

II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног

Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног

III улирал 3 дугаар сарын 23-наас эхэлж 4 дүгээр сарын 3-ныг дуустал 2 долоо хоног

Зуны амралт I-V анги зургаадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургаадугаар сарын 8-наас амрах юм.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчид:

 I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног

II улирал 12 дугара сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног

Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног

III улирал 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног

Зуны амралт I-V анги зургаадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургаадугаар сарын 8-наас эхэлнэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.