Comment.mn

Н.Анхбаяр: Д.Мөнх-Эрдэнэд дипломат албаны тухай ярих, үнэлэх, шүүмжлэх эрх байхгүй

Хөх хот дахь консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон. Тэрбээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын талаар нэлээдгүй зүйлийг ярьсан. Тухайлбал, Төрийн зардлаар гадаадад сурсан, эрх мэдлээ ашиглан томилгоо хийдэг, эхнэрийгээ хүртэл ЗГХЭГ-т шургуулсан” гэх мэт. Түүний ярьсан зүйлсэд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хариу өгчээ.

Түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Н.Анхбаяр: “Чиг үүргээ гүйцэтгэ гэж 1961, 1963 оны Дипломат болон консулын харилцааны конвенциор олгосон дипломат эрх ямба, дархан эрхээ урвуугаар ашигласны улмаас хөөгдөж ирсэн Д.Мөнх-Эрдэнийн гүтгэлэгтэй холбоотой хэдэн зүйлийг хэлье: Би хууль зөрчин хөөгдөж биш, консулын тойргийнхоо иргэдийн хүндлэлийг мэдрэн өөрийн саналаар буцаж ирж байв

1. Төрийн болон дипломат албаны А ч үгүй гүтгэгч шууд Ерөнхий консулаар томилогдсон бол би дипломат албаны ажлын гараагаа дадлагажигчаас эхлэн газрын дэд захирал болсон хойноо Ерөнхий консулаар томилогдож байж. Би хууль зөрчин хөөгдөж биш, консулын тойргийнхоо иргэдийн хүндлэлийг мэдрэн өөрийн саналаар буцаж ирж байв. Намайг Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байсан, Ардчилсан намын гишүүн Б.Болор залуучуудыг удирдах албан тушаалд ажиллуулах бодлогын хүрээнд бусад нөхдийн хамт дэмжиж газрын дэд захирал болгосон, зорьсон ажлаа үндсэнд нь хийж, үр дүнд хүрсэн гэж үзэн томилолтын 3 жилийн хугацаа дуусаагүй байхдаа би Л.Болд сайдад буцах саналаа тавьж хугацаанаасаа өмнө эх орондоо ирсэн, ийм тохиолдол дипломат албанд бас л цөөн. Буцаж ирэхэд Хуулийн хэлтсийн даргаар ажилла гэх чиглэл аваад л ажилласан. Дунд хугацааны үр дүн нь Олон улсын гэрээний хуулийн шинэчилсэн найруулга, Дипломат албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт.

2. Ерөнхий консулаар ажиллахдаа иргэдийн төлөө сэтгэл, хүчин чармайлт, хуулийн мэдлэгээ дайчлан ажилласан. Консулын тойрогт ял эдэлж байсан, хэрэг төвөгт оролцсон, тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст олон улсын гэрээ, суугаа орны хуулийн хүрээнд үйлчилсэн. 2000 онд Денверт хэрэг үйлдээд 16, 20 жилийн ял авсан хоёр иргэнийг 10 гаруй жилийн хугацаанд хэн ч эргээгүй байсныг эргэж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд алдаа гарчээ, иймд хугацаанаас нь өмнө суллаж өгөөч ээ гэдэг санал, хүсэлтийг доод шатнаас нь эхлээд Колорада мужийн захирагчад хүртэл гаргасан. Энэ хоёр хүн одоо гарсан, Монголд ирээд Танд талархаж явдаг шүү гэж утас цохиж л байсан. Лос Анжелес, Сиатль, Денвер, Юта хот, мужуудад консулын үйлчилгээг очиж үзүүлдэг тогтолцоог нэвтрүүлж, одоог хүртэл тэр нь хадгалагдаж байна, тухайн үедээ дипломат албанд шинэлэг ажил болж байсан. Гэр бүлийн хүн нь хавдар тусаад хүүхдүүдээ харах, ажлаа хийх боломжгүй болсон хүнд Монголоос хамаатныг нь авчрах, хил дээр 60000 $ хураалгасан хүнд 55000 $ буцааж олгуулах, хүүхдүүдийн хэл, соёлын сургалтыг дэмжих гээд хамт олонтойгоо хийсэн ажил, үр дүн чамгүй. Гэхдээ албаны ажил албаны шугамаараа тул нэг их би гээд цээжээ дэлдээд байдаггүй юм. Харин Гүтгэгч алдаа гаргачихаад ийш тийшээ орилж цээжээ дэлдээд л …

Апостиль гэрчилгээ олгодог эрх зүйн үндэс болсон Апостилийн конвенц, манай хилийн байгууллагууд, гадаадад гэмт хэргийн золиос болсон иргэдэд овоохон дүнтэй мөнгөн тусламж олгоод байгаа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дүрэм зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээнүүдэд нэгдэн орох ажлыг А-аас нь Я хүртэл хийсэн. Намайг Сан Францискод байхад УИХ-ын дарга Г.Занданшатар осолд орсон, бусад иргэдийн адил би эргэсэн, чадлаараа тусалсан, гэхдээ хариу нэхдэг жижиг гар би биш. Консулын үйлчилгээг сайжруулах миний зорилт байнгынх, энэ оны 3 сараас эхлэн гадаадад буй иргэдийн паспортын материалыг DHL шуудангаар авдаг, хүргүүлдэг ажлыг санаачлан эхлүүлсэн, үр дүн Шведэд буй иргэд бараг 6 сар болж шинэ паспорт авдаг байсан бол одоо 1-2 сар. Цаашид бодсон, төлөвлөсөн ажил бий, үр дүнд хүрчихээд дотроо сэтгэл өөдрөг өег алхах өдөр ирэх биз ээ.

3. Намайг Сан Францискод байхад УИХ-ын дарга Г.Занданшатар осолд орсон, бусад иргэдийн адил би эргэсэн, чадлаараа тусалсан, гэхдээ хариу нэхдэг жижиг гар би биш л дээ, намайг утсаар ярьж дарамталсан эсэхийг өөрөөс нь тодруулчих хэрэгтэй. Харин Гүтгэгч буцаж ирэхгүй энэ тэр гээд аймгийнхаа улс төрч нартайгаа яриад, уйлан дуулаад явдаг байсан зүйл бол байдаг шүү. Харин үзэл бодлын хувьд, хуульч мэргэжил эзэмшиж овоо хэдэн жил ажилласан хүний хувьд би огт өөр байр суурьтай, тэр ч утгаараа спикерийн манлайлал доор өрнөж буй Зөвлөлдөх ардчилал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэргийг хувьдаа дэмжихгүй байгаа. Гэхдээ би хуулийн зах хязгаараа мэдэх тул үзэл бодлоо улс төрийн агуулгатай асуудлаар илэрхийлдэггүй юм. Гүтгэгч мэтийн нөхдүүдийг төрийн албаны босгоор, тооноор нь оруулахгүйн төлөө би цаашид ч ажиллана

4. Яам болон Дипломат төлөөлөгчийн газруудад мэргэжлийн, ажлын байрны шаардлага хангах яам болон ДБҮЭГ-ын албан хаагчдыг туслах, гүйцэтгэх болон удирдах түвшинд ажиллуулах санал танилцуулах нь миний зарчим, энэ зарчмаа хэрхэн хэрэгжүүлж буйг манай хамт олон мэднэ. Харин энэ зарчмаасаа болж зарим улс төрч, буруу аргаар асуудлаа өөрсдийнхөө эрх ашгийн төлөө шийдүүлэх гэж улайран зүтгэдэг хүний, өөрийн нөхдүүдийн дургүйцлийг хүргэдэг, гэхдээ өөрийн үзэл бодол, үнэт зүйл, зарчмаасаа ухрахгүй ээ. 2019 онд гэхэд манай яамны өмнө нь томилолт авч байгаагүй 20 орчим залуус дүрэм журмаараа л томилогдсон, тэдгээрт Гүтгэгчийн хэлээд байгаачлан надтай хувийн ашиг сонирхолтой хүн байхгүй. Хүн нууцалчихаад дэмжээд байдаг эргүү толгой ч би биш, тийм зүйл ч байхгүй. Харин Гүтгэгч Хөх хотод байхдаа архи дарс уугаад алингаа алдсан талаар яриа бдаг, сонирхсон сэтгүүлчид маань судлахад илүүдэхгүй л байх. Хамт ажилладаг яам, ДТГ-ын бүх хүн миний хамт олон, харин өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалтад сөрөг байр суурь баримталдаг учраас миний хувь, хувьсгалын амьдралыг өөрөөс минь өөр хүн болгон харлуулан зохиодог өдрийн од шиг нөхөд бий, тэд явж л байг, цаг хугацаа харуулаад өгнө. Гэхдээ би хүн ажилд авах, томилох хуулийн эрхтэй этгээд биш л дээ, энэ талаар өмнө нь тодорхой тайлбарласан. Намайг даргын хүүхэд гээд л янз бүрээр шүүмжилдэг улс төрчид, бас дарга болж тодрох санаатай нөхдөд хэлэхэд энэ зүйл та нарын хүүхдүүдэд ч тохиолдоно, амьдрал хоржин шүү дээ

5. Миний эхнэр Б.Болорсувд ЗГХЭГ-т хүний нөөц хариуцсан референтээр ажилладаг, өмнө нь тус газрын харьяа Төр, засгийн үйлчилгээний албанд мөн хүний нөөцийн асуудал хариуцан ажиллаж байсан, төрийн албанд Гүтгэгчээс хэд дахин урт хугацаанд ажилласан, төрийн жинхэнэ, гүйцэтгэх түвшний албан хаагч, шалгалтаа өгсөн, тангараг өргөсөн. Дарга, цэргийн сэнтий биш үр хүүхэд, манийгаа л гэсэн хүн. Надтай холбоотой асуудал байвал миний л тухай ярих хэрэгтэй.

6. Увсад төрж, сартай хүүхэд өвөө, эмээ дээрээ үлдэж, 7 нас хүртлээ, 10 жил төгстлөө жил бүр зуны амралтаараа хөдөө явж морь малын дэл мушгиж, мал хөнгөлж, ямаа самнаж, сааж л явлаа хө. Гүтгэгч мэтийн нөхдүүдийг төрийн албаны босгоор, тооноор нь оруулахгүйн төлөө би цаашид ч ажиллана. Засгийн газраас эгүүлэн татах шийдвэр гарсан өдөр өрөөнд орж ирээд гэр бүлийнхээ буцах зардлыг нэхээд, хууль дүрэм зөрчиж хөөгдөж ирчихээд дипломат албаны нэр хүнд яриад орилж хашгираад, үсчиж ухантаад, аавыг минь олон янзаар хэлээд байхаар нь гудамжны гэж хэлсээн, үнэн л тэр юм чинь. Түүнээс би хүнийг аав, ээжээр нь, гарал үүслээр нь ялгаж явсангүй.

Намайг даргын хүүхэд гээд л янз бүрээр шүүмжилдэг улс төрчид, бас дарга болж тодрох санаатай нөхдөд хэлэхэд энэ зүйл та нарын хүүхдүүдэд ч тохиолдоно, амьдрал хоржин шүү дээ. Д.Мөнх-Эрдэнэд дипломат албаны тухай ярих, үнэлэх, шүүмжлэх эрх байхгүй, харин иргэдэд бол бий. Иргэд, олон нийтийн зүгээс гарч дипломат албаны талаарх шүүмжлэл, санал, онолыг хүлээн авч, албаа, үйл ажиллагаагаа сайжруулах ёстой, ажлууд ч хийгдэж байна” гэжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.