Үргэлж л барилгын чанар болоод бусад хэл ам дагуулдаг ЭКО констракшн компанийн тансаг зэрэглэлийн хотхон гэгдэх Кинг Таувер хотхоны оршин суугчдын толгойны өвчин нь өглөөд машинаа байрнаасаа гаргах явдал гэнэ.
Хотын замд автомашин түгжрэл эхэлдэг ч тус хотхоныхон байрны гаднаасаа эхлээд л түгжирдэг байна. Одоо бүүр грашнаасаа ч гарч чадахгүй 30 гаруй минут түгжирлээ хэмээн оршин суугчид гомдолох болжээ. Үүнээс болоод зарим оршин суугч нь дараах шаардлагыг хүртэл тавьж байв.
“Эко констракшн” ХХК-ны барьж буй “Marshall & King Tower “хотхонд одоогоор нийт хэдэн өрх хичнээн хүн амьдарч байна, цаашид хэд болох вэ? МУ-д шинээр баригдаж байгаа орон сууцны нийт талбайн 30-аас доошгүй хувь нь автомашины зогсоол мөн ногоон байгууламж байх ёстой гэж хуульчилсан байдаг. Гэвч эдгээр шаардлагыг хангасан уу? Үгүй гэж болно. Барилгуудыг ар араас нь цувруулан барьсаар л .., Зам гэж там. King -ын араар явсан автомашины болон явган хүний зам гэж стандарт шаардлага хангахгүй нарийхан энхэл донхол ихтэй зун борооны хавар цас мөсний ус тогтоод зам гэхэд хэцүүхэн. Урагш ядаж 2 ,3 метрт барилгаа барьж болоогүй юм байх гэмээр хөгийн. Байгалийн гэнэтийн гамшиг, гал түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх, хөрсний усны нэвчилт гэх мэт олон асуудлуудаа хэрхэн бүрэн төгс шийдэх вэ!!!
Байршил сайтай энэ сайхан газарт ёстой хөгийн юм хийж байнаа. Барьсан барилгаа рекламдаж зарах яах вэ! Гадна тохижилт, явган болон автомашины зам, зогсоол орц гарцаа олигтойхон шийдчихвэл борлуулалт нь өсөж үнэ цэнэ нь улам өсмөөр юм. Машины орц гарц зогсоолыг нэн тэргүүнд яаралтай шийд! Гадаах зогсоолд машин тавих зайгүй. Ямар ч эмх замбараагүй хайш яаш хотхон боллоо. Өчнөөн мөнгөөр худалдаж авсан иргэд тухтай орчинд амьдрах эрхтэй! Цаашид борлуулалтаа өсгөж орон сууц баримаар байвал хороолол доторх дээрхи байдалд анхаарал хандуулж эрс шинэчлэлт хийхийг нийт оршин суугчдын нэрийн өмнөөс шаардаж байна хэмээн уриалах болжээ.
Энэ мэтээр тус хотхоны оршин суугчид олон асуудал тулгарах болсон. Түгжрэлийг зохицуулах үүднээс гэрлэн дохио хүртэл ажлуулж эхэлсэн ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Одоо харин эргэн тойронд барилга байгууламжийн тоог нэмэх бус автомашины орох гарах гарц туйлын тэргүүн шаардлага болоод байгааг ЭКО-гийн удирдлагууд ухамсарлахгүй байгаа бололтой.