Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр 2 гэх талбайг “Элбэг орд” ХХК-аас өөрийн эзэмшлийн“Хэрх-илч” ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн” ХХК-ий Ерөнхий Захирал Х.Бат-Эрдэнэд ганцхан сая төгрөгөөг зарсан баримт хэдийн ил болсон билээ.
Тэр уг үйлдлээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар огцорч, Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ буюу эхлүүлсэн нь ихээхэн анхаарал татдаг.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад хэрэг бүртгэл үүсгэн шалгаж эхэлжээ.
Мөрдөн байцаалтын явцад түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрч буй гэнэ.
Э.Мягмар
sonin.mn