Замын түгжрэлийн бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамладаг болоод олон жилийн нүүрийг үзэж байна.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 13 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл журамладаг бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулж эхэлсэн. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй газарт байршуулсан хэзээ ч ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгдэж байгаагүй юм. Машин эзэн нь гарч ирээд гуйсан ч шууд л ачаад явчихдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл дээрх журмыг энэ оны зургадугаар сарын 07-ны шинэчлэн баталжээ.
Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон байна. Хэрэв энэ хугацаанд амжиж гарч ирвэл жолоочийг торголгүй өнгөрөөнө. Хэрвээ жолооч нь гарч ирэхгүй бол машиныг нь журамлах аж.