Comment.mn

Pizza hut-аас хордлого болсон гэх ХОЁР гомдол иржээ

Сүүлийн үед сүлжээ зоогийн газрын хоолноос хордлого болох тохиолдол гарах болсон. Тухайлбал, Pizza hut-аар үйлчлүүлээд хордлого болсон гэх хоёр ч өргөдөл МХЕГ-т иржээ.

Тодруулбал гэр бүлээрээ Pizza hut-ын Баянгол дүүрэг дэх салбарт хооллоод хүүхэд нь бөөлжсөн хэрэг гарсан байна. Мөн Pizza hut-ын Сүхбаатар дүүрэг дэх салбараар үйлчлүүлсэн залуус хордлого болсон гэж МХЕГ-т өргөдөл өгч, ХӨСҮТ-д хандсан байна.

Хоолны хордлого авсан гэх иргэдийн хэн нь ч хэвтэн эмчлүүлээгүй бөгөөд шинжилгээ өгөөд гэрээрээ эмчилгээ хийлгүүлж байгаа аж.

Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу МХЕГ-аас Pizza hut-ыг шалгаж байгаа бөгөөд уг шалгалтаар тухайн газрын хоолноос хордлого болсон уу үгүй юу гэдгийг тогтоох юм байна.

эх сурвалж: доргио.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.