Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Бугатын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат малчин Н-ын хоёр настай хүү 2019.08.13-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Хүүг алга болох үед гэрийнхэн нь малдаа явсан бөгөөд хүүг гэртээ ганцаараа үлдээсэн байжээ. Сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, нийт 28 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:30 цагаас зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.14-ний өдрийн 03:00 цагт түр зогсоосон байна.
Улмаар 2019.08.14-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлжээ.