Шинэ оны босгон дээр тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид магнайгаа хагартал баярлаж, спортынхон ч тэднийгээ дэмжин уухайлж байна. Гавьяат тамирчин О.Насанбурмаа өнөө өглөө facebook хуудсандаа “Шинэ оныг Шинэ байртайгаар угтах нь… “Алтай констракшн”-аар овоглоод хэдийнээ 5 жил болчихжээ. Миний спортод зориулсан хүч хөдөлмөр, зүрх сэтгэлийг минь үнэлж 3 өрөө будаг нь ханхалсан шинэхэн байраар бэлэг барьсан хамт олондоо Х.Бат-Эрдэнэ ахдаа үнэхээр их баярлалаа” гэж онцолжээ. МЧБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ Дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэдэд хоёр өрөө байр бэлэглэсэн дуулиан намжаагүй байхад ийнхүү О.Насанбурмаа фенүүдтэйгээ догдлолоо хуваалцлаа.
Эх сурвалж : www.photonews.mn/