Comment.mn

Эко констракшны барилгын суурь хөрсний усаар дүүрч, хамгаалалтын алба шууд дамжуулалтыг хүч хэрэглэн зогсоов

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орж, нийслэл даяар үер усны гамшиг болоод хөрсний усны нэвчин гаралт ихэсч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэдээс ирсэн гомдолын дагуу Эко констракшны барьж буй барилгын газарт масс тв сурвалжлага бэлджээ. 

Энэхүү дүрс бичлэгээр  Эко констракшны Маршал таун хотхоны дунд шинээр барьж буй барилгын газар хөрсний ус ихээр гарч иржээ. Энэ нь барьж буй барилгад хэр хохиролтой, барилгын стандартад хэр нөлөөлөх эсэхийг холбогдох байгууллага болон мэргэжлийн хяналтын газар анхааралдаа аваасай гэсэн үүднээс мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. Иргэд хөрөнгө мөнгөө зарцуулан энэ мэт хөрсний усны нэвчин гарч ирдэг барилгад байр авснаар ямар хохирол учирч болох вэ гэдгийг албаны газрууд тайлбар өгөх болов уу. 

Тус барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байгаа аж. Хөрсний ус нэмэгдэн барилгын сууринд нөлөөлсөн учир дахин нарийвчилсан шинжилгээ хийж, улсын байцаагчийн дүгнэлтээр барилгын ажлын эхлүүлэх эсэхийг шийдэх юм.  

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.