Comment.mn

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны бүртгэл 35,003 иргэний хамрагдах хүсэлт баталгаажив

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл наймдугаар сарын 05-ны 00.00 цагт хаагдлаа. Цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. 

Нийслэлийн орон сууцны корпораци нь /НОСК/ зөвхөн түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хариуцаж байгаа гэнэ. Харин Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх Орон сууцны зөвлөл зэрэг байгууллагууд сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллах юм.

Түрээсийн орон сууцад нийслэлийн зорилтот бүлгийн 972 өрх айлыг хамруулна. Ингэхдээ Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулна. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.