Хүйтний улиралд хальтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэд ГССҮТ-ийг өдөр болгон дүүргэсээр байна. Мөн Шинэ жилийн баяраа тэмдэглэсэн иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж осолдох улмаар биедээ гэмтэл авах, хөл гараа хугалах зэргээр Гэмтлийн эмнэлгийг ачаалалтай болгож байгаа аж.
Харин өвчтөнүүдийг хүлээж авдаг, эмчилдэг дээрхи эмнэлгийн тухайд эмчилгээний зардал байхгүйн улмаас хэрэгтэй гэсэн эм, тариагаа авч чадахгүйд хүрээд байгаа ажээ. Салбар яамнаас нь төсвийг танаж байгаа гэх нэрээр ГССҮТ-ийн эмчилгээний зардлын 20 хувийг танасныг тус эмнэлгийн эмч нар буруу гэж үзэж байгаа юм. Ийнхүү тэд ачаалалтай саруудад хэрэгтэй гэсэн эм, тариагаа авч чадахгүйд хүрээд байгаа гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn