Бороотой боловч дулаахан мэдрэмж төрүүлэх энэ өдрийн мэнд. Энэ өдөр яагаад ч юм бэ таны мэдлэгийн санд мэдээлэл нэмэхийг зорилоо. Хүмүүс бид хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ нарийвчлан сайн судалдаггүй. Тэгэх зав ч үнэндээ хомс байдаг. Энэ үүднээс энэ удаад хүнсний хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа хөх тарианы ургамал болоод түүгээр хийсэн бүтээгдэхүүний ач тусын талаар мэдээлэл хүргэе.
Хөх тариагаар гурил, талх, шар айраг, шаржигнуур талх, зарим төрлийн виски зэргийг үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг байна. Үүнээс хамгийн өргөн хэрэглэдэг нь хөх тарианы гурилаар хийсэн талх. Хөх тарианы талх гэхээр юуны түрүүнд миний хувьд мишээл талх л санаанд орж байна.Гурилан бүтээгдэхүүний салбартаа төдийгүй талхны төрөлд хувьслыг бий болгосон тусхөх тарианы талхыг“Талх чихэр”ХК үйлдвэрлэсэн байдаг. Одоогоор тухайн үндэсний үйлдвэрлэгч компани нь мишээл, хөх тарианы атар,бородино, баггет, үет, олон үртэй ургац зэрэг 10 гаруй төрлийн хөх тариагаар хийсэн талхыг үйлдвэрлэдэг юм байна.
Хөх тариаг европын зүүн,төв ба хойд нутгуудаар ургуулдаг. Мөн хөх тариа нь сэрүүн улиралд ургах, хөрсний ашиглагдаагүй азотын шингээгч хамгийн сайн үет бүрхүүл ургамал гэгддэг аж. Мөн хүйтэн ба ганд тэсвэрлэх чадвар нь улаанбуудайнаас хэд дахин илүү байдгаас гадна хог ургамлыг дарангуйлагч, сэрүүн улирлын шилдэг бүрхүүлтэй ургамлуудын нэг.
Хөх тариаг боловсруулан гарган авсан соёолж нь өөрийн онцлог үнэр амттай бөгөөд хар талхны орцонд орж буй соёолжны хэмжээ нь технологиос хамаараад бүтээгдэхүүн янз бүр байдаг. Хөх тарианы талх нь дундад зууны үеэс л хүнсний голлох хэрэглээ болж ирсэн байдаг.
Хөх тариагаар хийсэн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр
- Цусны даралтыг тогтмол байлгах
- Хөхний хорт хавдар болон түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдруудыг эсэргүүцэлддэмжлэг үзүүлэх
- Цусны сахар болон чихрийн шижинг бууруулахад дэмжлэг үзүүлэх
- Цөсний хүчлийг бууруулж чулуу бий болохоос хамгаалдаг