Хүүхнүүдийн гурвал болж Монголын рок, попын тайзнаа гарч ирсэн “Киви” хамтлагийг хүүхэд, залуус хэдийнэ мэдэх болжээ. Энэ хамтлагийг өдий зэрэгтэй авч яваа нууц хатагтай бол яахын аргагүй ая зохиогч Б.Ангирмаа гэдгийг хүмүүс мэднэ.
Хамтлагийн гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичигдэж, папараццид өртдөг ч гэсэн нөгөө л нууцлаг хэвээр юм болгонд тайлбар хэлээд байдаггүйгээрээ онцлогтой.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол тус хамтлагийн ахлагч МУСТА Ука энэ жил хамтлагийнхантайгаа хамт халтууранд явахгүй гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ. Энэ нь түүний хувийн амьдралд гарсан өөрчлөлтүүдтэй холбоотой аж.
Эх сурвалж www.wikimon.mn