Comment.mn

“Монгол хүчтэн” Б.Баттулгыг МЗХ-ны “Амжилтын хүрэл од”-одонгоор шагналаа

Өнөөдөр МЗХ –ноос Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын элч төлөөлөгч, СТА, циркчин Б.Баттулгыг Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж, дэлхийн олон сая хүнд монгол циркийн урлагийг чадварлагаар сурталчилж, ажиллаж байгаа  зүтгэлийг үнэлж МЗХ-ны “Амжилтын хүрэл од” одонгоор шагналаа.

Тэрээр 2017 онд бидний сайн мэдэх “Авьяаслаг Америкчууд” нэвтрүүлэгт “Монгол хүчтэн” үзүүлбэрээр тун амжилттай оролцож, 1,2-р шатанд шалгарч монгол хүний хүч чадлыг гайхуулан, шүүгчдийг шагшуулж байсныг та бүхэн сайн санаж байгаа бизээ.  

Б.Баттулга нь циркчин, дасгалжуулагч багшаар  одоо АНУлсын  дэлхийн  нэр  хүндтэй ‘’ Ringling Bros and Barnum & Bailey’’ циркид Монгол Улсаа төлөөлөн 10 гаруй жил, амжилттай үр бүтээлтэй ажиллаж байна.

АНУ-ын ‘’ Ringling Bros and Barnum & Bailey’’ циркийн улаан, хөх, алтан шоунд 6  жил жүжигчнээр ажиллах хугацаандаа АНУ-ыг 3 удаа бүтэн тойрч  40 гаруй мужийн 120 гаруй хотод тоглолт хийсэн ба АНУ, ИТАЛИ, БНХАУ, МЕКСИК, ОХУ, ФРАНЦ, ИСПАНИ, ГЕРМАН, БРАЗИЛ , АВСТРАЛИ, СЛОВАК  зэрэг  10 гаруй орны ‘’ GOT TALENT ‘’ телевизийн шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон 5 орны тусгай шагнал, 4 орны гран при шагналаар шагнагдан Монгол Улсын соёл, урлаг, спортын салбарын шилдэг уран бүтээлчдийн нэг билээ.

    Энэ хугацаанд Б.Баттулга дэлхийн 11 орноор Монгол Улсыг төлөөлөн аялан тоглолтг тасралтгүй хийж гадаадын 25 сая гаруй  иргэнд Монгол хүний хүч тэнхээ, тэвчээр, оюун ухааны хатыг олон улсын түвшинд таниулан сурталчилж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн циркийн урлагийн мэргэжлийн жүжигчин, дасгалжуулагч багш болсон байна.

Сонирхуулахад тэрээр АНУ-ын Чикаго хотноо амьдарч буй монгол хүүхэд залуучуудад үндэснийхээ соёл урлаг, спортыг таниулах хөгжүүлэх, авьяасыг нь дэмжих зорилготой “Авьяас” академийг хэсэг нөхдийн хамт санаачлан байгуулж байгаа юм байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.