Comment.mn

​АНУ-ын ‘Washington Post’ сонин Монголын ард түмнээс уучлал гуйв

Очирхуяг МӨНХБАТ

Дэлхийд нэр хүнд бүхий АНУ болон олон улсын улс төрөөр дагнан бичдэг “Washington Post” сонин өнгөрөгч долоо хоногт болсон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны Монгол Улсад хийсэн гэнэтийн айлчлалтай холбоотой нэгэн нийтлэл гаргажээ. Тэд нийтлэлдээ, Жон Болтоны аяллын зорилго чухам юу байсныг тодорхойлж, энэ үеэр Америкийн нийгэмд үүссэн Монголын талаарх сөрөг мэдээ, мэдээллүүдийн өмнөөс уучлал хүсч байна гэжээ. Энэхүү нийтлэлийг эмхтгэн хүргэж байна.

-АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад гэнэтийн айлчлал хийсэн явдлаар та тоглоом тохуу хийсэн үү. Тэгвэл энэ айлчлал нь Монгол Улсын хувьд 2016 онд Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керригийн айлчлалаас хойших АНУ-ын өндөр албан тушаалтан эх оронд нь айлчилсан анхны тохиолдол болсон юм. Энэ ч утгаараа Монголын өндөр албан тушаалтнууд Жон Болтоныг ёслол төгөлдөр хүлээн авсан. Харамсалтай нь энэ айлчлалын дараагаас Америк тэр дундаа нийслэл Вашингтон хотод энэхүү айлчлалтай холбоотойгоор Монгол Улсыг элдвээр шүүмжилж, элэглэсэн байдал газар авсан нь тоогүй.

Үнэн хэрэгтээ тэдгээр таамаг төдий зүйлсийг нэгтгэн харвал АНУ-ын бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Жон Болтоны Монголд хийж буй айлчлалыг сөрөг талаас нь хэт шударга бус, нэг талыг барьж мэдээлсэн бөгөөд үүнээс нь үнэхээр тэдний бичээд байгаа шиг Ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг харанхуйд хаяж Улаанбаатар руу цөлсөн гэх бодит баримт огт байхгүй аж. Харин “Fox news” телевизийн хөтлөгч Такер Карлсон Солонгосын хойгт хийх Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтаж Жон Болтоны оронд нүд, чих болж явсан гэдэг сэдэв дээр хэт анхаарлаа төвлөрүүлсэн юм.

Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Ноён Жон Болтоны Улаанбаатарт хийх айлчлал аль нэг сарын өмнөөс товлогдсон байсан. Энэхүү айлчлал АНУ-ын чухал холбоотон болох Монгол Улстай хийх харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэсэн албан ёсны тайлбар хийсэн аж.

Мөн энэ үеэр “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох АНУ-ын багт багтаж явсан Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трамп их гүрнүүдийн удирдагч нарийн яриан дундуур орж буй бичлэг цахим ертөнцөд цацагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг улс төрийн тогтсон дэг жаягаас гажууд бүдүүлэг авир гаргаж байна гэх шар мэдээгээр бусад чухал сэдвүүдийг бүдгэрүүлсэн нь харамсалтай. Үнэндээ Иванка Трамп гадаад бодлогоор тоглож байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон энэ үеэр гадаад бодлогыг хэрэгжүүлж байсан юм.

Жон Болтон Монгол Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, Элчин сайдуудтай албан ёсны уулзалт хийсэн байна. Тэрээр олон жилийн турш АНУ болон Монгол Улсын хооронд хийх харилцаанд чухал дэвшлүүд гаргаж, энэ харилцааны ач холбогдлыг сайтар ойлгодог, Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкерийн удирдлага доор ажилласан хүн юм. Тэрээр Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцэгчид болон сөрөг хүчин болох Ардчилсан намын зүгээс шүүмжлэгддэг олон зүйлсийг хийдэг нь үнэн. Гэхдээ бидэнд БНХАУ болон ОХУ-тай үүсээд буй сорилт, бэрхшээлийг даван туулах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Харин ардчилсан Монгол Улс нь энэ хоёр орны дунд орших бөгөөд АНУ-ыг одоо хэрнээ гурав дахь хөршөө гэж үздэг. Тиймээс Цагаан ордны хувьд их гүрнүүдтэй хийх харилцаа, хамтын ойлголцолд Монгол Улсын оролцоо маш чухал. Тиймээс тэдэнтэй харилцаагаа бэхжүүлэх нь бидний хувьд зайлшгүй хийх ёстой дипломат үйл хэрэг юм.

АНУ-ын хувьд Монголд хийх чухал бизнес бий. Тэр ч утгаараа Конгресс Монгол Улстай хийх худалдааг гүнзгийрүүлэх чиглэлээр хэлэлцэж байгаа. Мөн тус улс нь Япон болон Өмнөд Солонгос улсуудын адил НАТО-ын түншлэгч орон юм. Яг одоо Монголын энхийг сахиулагчид Ирак болон Афганистанд АНУ-ын цэргүүдтэй мөр зэрэгцэн алба хааж байна. Өөрөөр энэ улс нь дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний дунд тусгаар тогтнол, эрх ашгаа хамгаалан оршин тогтнож буй нээлттэй эдийн засагтай, ардчилсан улс билээ.

Туршлагатай, ул суурьтай судлаачдын тэмдэглэснээр Жон Болтон Улаанбаатарт хийх айлчлалаа нэг минутын өмнө цуцлаад Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг эцэслэх тухай дээд хэмжээний хэлэлцээрт нэгдэх бүрэн боломжтой, эрх мэдэлтэй. Гэхдээ Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Монголын эрх баригчдад хүртэх ёстой хүндэтгэлийг нь үзүүлэхээр түүнийг илгээсэн нь тун оновчтой шийдвэр гэжээ.

Учир нь ердөө таван жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчтай гар бариад зогсож байна гэдэг бол хэний ч санаанд оромгүй зүйл байсан юм. Харин өнгөрсөн жил тэд түүхэндээ анх удаа уулзсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт түүх болон үлджээ. Цаашид дуурсагдах энх тайвны энэхүү гавьяаг байгуулахад Монгол Улсын оролцоо асар их байсан юм. Тэгэхээр Жон Болтоны Улаанбаатарт хийсэн айлчлал нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэхээсээ илүүтэй, өөр том зорилгыг агуулж байсан нь хүндлэл ажээ.

Мэдээж Монголын эрх баригчид дэлхий дахинд АНУ-тай байгуулсан сайн харилцаагаа зарлан тунхаглахыг хүсэж байгаа. Харин Жон Болтон гэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байнга шүүмжлүүлдэг нөхөр тус улсад айлчилж, үүнийг нь элдвээр гутаан доромжилсон нь манай хоёр улсын хооронд үүссэн найрсаг харилцаанд саад учруулахыг үгүйсгэхгүй.

АНУ болон Монгол Улсын хооронд үүссэн харилцааг дэлхийд харлуулахуйц үйлдэл гаргасан Америкийн иргэн бүрийн өмнөөс монгол анд нөхөд, ард түмнээс уучлал гуйж байна.

Эх сурвалж: Washington Post

itoim.mn_ ​АНУ-ын ‘Washington Post’ сонин Монголын ард түмнээс уучлал гуйв

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.