Хугацаа нь дуусах дөхөж байгаа барааг хямдруулж зардаг, ажилчиддаа шахдаг зэргээр “Миний дэлгүүр”-ийн талаар таагүй яриа их гардаг. Харин тус сүлжээ дэлгүүр муудсан компот худалдаалжээ. Тодруулбал иргэн н.З “Миний дэлгүүр”-ээс 15 000 төгрөгийн худалдан авалт хийхдээ компот худалдан авсан нь муудсан байжээ. Тэрбээр үүнийг сэрэмжлүүлэх зорилгоор Фэйсбүүк дэхь ээжүүдийн группт тавьсанг хүргэж байна.
Эх сурвалж: www.dorgio.mn