Comment.mn

Хотын захирагчийн орлогч нар цомхотголд орохыг хүсэхгүй байна

Эдийн засгийн нөхцөл байдлын улмаас төр, засгийн байгууллагуудын орон тоог танаж байгаа. Гэвч Засгийн газрын өнөөгийн шинэ бүтэц бүрэлдэхүүнийг томилж буй байдлаас харахад  цомхон болж чадаагүй л байна. Нийслэлийн удирдлага ч энэ тал дээр дорвитой өөрчлөлт хийхгүй нь бололтой. УИХ-ын шийдвэрээр бол хотын захирагчийн зургаан орлогчийн дөрвийг нь ирэх онд цомхотгож хоёр орлогчтой байхаар болсон. Энэ бас бүтэхгүй тийшээ хандав.  Одоо байгаа зургаан орлогч  нар ажлаа өгөхгүй гэж гүрийж буй аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хотын захирагчийн зургаан орлогч нийлээд жилд 72 сая төгрөгийн цалин авдаг. Иймхэн хөрөнгө мөнгө хэмнэх гэж хотын их ажлыг унагах хэрэг үү. Бид эсрэг байр суурьтай байгаа. Зургаан орлогч ажиллах ёстой. Бид ажилласнаар энэ мөнгийг хэд дахин нугалж олно. 72 сая төгрөгийн төлөө хотын ажлыг зогсоож байгаа нь УИХ-ын буруу шийдвэр. УИХ өөрсдөө төсвөө хэмнэх хэрэгтэй. Нэг яаманд хоёр дэд сайд томилоод л сууж байна шүү дээ. Орон нутгийн дотоод ажилд оролцох хэрэггүй. Хэрвээ цомхотгох асуудал яригдвал бид Үндсэн хуулийн цэцэд хандана” гэж байна.

Б.Баяр

Эх сурвалж: Түмэн.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.