Comment.mn

Төрийн ордонд архидсан УИХ-ын гишүүд хэн хэн бэ?

АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

“Торгоны зам” олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцохоор Төрийн Ордонд орсон талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх харсан гэгддэг.

Уг хэргийг Нийслэлийн Цагдаагийн Газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж буй бөгөөд одоогийн байдлаар талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн нь  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болох нь тогтоогдоод буй.

Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ: “БНХАУ руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ажил хэргийн асуудал ярьсан. Тэр үед Си Жиньпин даргын өгсөн бэлгийн архийг задалсан.” хэмээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч 5 сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэх үеэрээ : “Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.” гэсэн билээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тавдугаар сарын 17-ы Баасан гаригт Төрийн ордонд нэр бүхий УИХ-ын гишүүдийн дунд хавтгай архидалт болсон нь одоо нэгэнт ил болоод буй.

Архидан согтуурсан гэх УИХ-ын гишүүд ч Нийслэлийн Цагдаагийн Газар очиж, мэдүүлэг өгч буй бөгөөд уг архидалт Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн сэжүүрийг ил болгоход ихээхэн ач холбогдолтой байж мэдэх тухай зарим мэргэжилтнүүд өгүүлж байна.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ч, С, Э, Н, Б нар тухайн өдөр Төрийн Ордонд архидан согтуурсан нь тодорхой болсон аж.

Харин яагаад ч юм эдгээр архидан согтуурсан УИХ-ын гишүүдтэй холбоотой мэдээллийг ил болгохыг эрх баригчид хүсэхгүй байгаа нь хачирхалтай.

П.Мандах

Эх сурвалж: www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.