Бензин, мах, зээлийн хүү зэргийг буулгах хэрэгтэй гэдгийг сануулж машинтай жагсагчид жагсаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэд өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр мөн л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлтийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагссан юм. Гэвч энэ үеэр нь тэднийг цагдаа нар баривчилсан. Нийт зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргалаа. Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох “Хариуцлага нэхэх” Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм. Цагдаа нар баривчилгаа явуулах үеэр жагсагчидтай мөргөлдөж, 2-3 хүн гэмтэж, бэртэж Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.
Төстэй мэдээлэл
“Erdenet Cup-2024” тэмцээнийг анх удаа зохион байгуулна
Монголын нэгдмэл боксын холбоо (MUBF)-ноос мэргэжлийн боксын халз тулаан, “Erdenet cup-2024” анх удаа Эрдэнэт хотын “Хангарди” паласт 2024 оны 12-р сарын 06-нд зохион байгуулах гэж байна.Хамтран зохион байгуулагч:...
1 Үзсэн
“X ТҮЦ” продакшн “Show time”-аараа дахин “уулзана”
Монголын хошин урлагийн ууган продакшнуудын нэг, 30 жилийн түүхт “Х-Түц”-ийнхэн энэ 2024 оныг “Show time” тоглолтоор эхлүүлсэн. Тэгвэл эл хит тоглолтоороо энэ оныг мөн үдэх гэж байна. Тодруулбал, “Show time”...
2 Үзсэн
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон. Тэгвэл тус...
5 Үзсэн