Comment.mn

Ирэх сарын 2-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 29 буюу ирэх даваа гаригт бүх нийтээр амарна. Учир нь монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 103 жилийн ой тохиож байгаа юм.

Харин арванхоёрдугаар сарын 30, 31-нд хэвийн ажиллах юм байна.

Шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амарч, 2-ны өдөр ажилладаг.

Тэгвэл энэ жил нэгдүгээр сарын 2-ны өдөр баасан гаригт тохиож байгаа тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээр сарын 2-ныг амралтын өдөр болгохоор шийдвэрлэжээ.

Гэхдээ эл өдрийг 10-нд буюу ирэх долоо хоногийн бямба гаригт нөхөж ажиллуулахаар болсон байна.

Эх сурвалж: Unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.