Comment.mn

М.Энхболдын охин Э.Хулан НИТХ-д нэр дэвшинэ

ИХ-ын 2020 оны сонгууль нэг жил гаруйхны дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ, НИТХ-ын 2020 оны сонгуульд МАН, АН-аас нэр дэвших сонирхолтой улс төрчид эхний байдлаар намынхаа удирдлагад сонирхлоо илэрхийлж, горилж буй тойрогтоо ажиллаж эхэлсэн аж.

Горилогсдын доторхи нэгэн сонирхолтой бүлэг бол “өв залгамжлагчид” буюу улс төрчдийн хүүхдүүд юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ий гишүүн Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү “Скай Холдинг” ХХК-ий ТУЗ-ийн дарга, Нийгмийн Ардчилал-Монголын Оюутны Холбооны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн хүү АН-ын ҮБХ-ий гишүүн, Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Эрдэмхишиг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин АН-ын ҮБХ-ий гишүүн Б.Намуун, Эрчим Хүчний дэд сайд, Сонгино Хайрхан дүүргийн Ардчилсан Намын дарга асан Ө.Пүрэвбаатарын хүү АН-ын ҮБХ-ий гишүүн П.Мөнхтулга, УИХ-ын гишүүн  асан Р.Бадамдингийн хүү АН-ын ҮБХ-ий гишүүн Б.Баттүвшин, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү АН-ын ҮБХ-ий гишүүн Б.Батбилэг нар УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй ажээ.

Тэгвэл УИХ-ын дарга, Ерөнхий Сайд, МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдын охин Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Газрын дэд дарга Э.Хулан УИХ-д бус НИТХ-ын сонгуульд нэр дэвших гэнэ.

Э.Хулан нь намын анхан шатнаас эхлэн олон жил ажиллаж буй бөгөөд өдгөө Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн НАМЭХ-ны тэргүүн юм.

Намын анхан шатны байгууллагынхаа түвшинд маш өндөр нэр хүндтэй тул Э.Хулан НИТХ-д нэр дэвших магадлал өндөр агаад МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шийдвэр харин ямар байх нь одоогоор тодорхойгүй байна.

П.Энхмандах

sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.