Comment.mn

“Мах Импэкс” ХК дэвшилтэд технологи ашиглан үйлдвэрлэсэн “шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа”

73 жилийн түүхтэй “Мах Импэкс” ХК зарим хиам, хиаман бүтээгдэхүүнээ зүсэж савлан худалдаанд гаргалаа “Мах Импэкс” ХК нь Герман улсын орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан уламжлалт бүрхэвчинд савласан хиамыг зүсэж, вакум савалгаанд шилжүүлж худалдаанд гаргаж эхэллээ.

Тус савласан бүтээгдэхүүн нь нийт 6 төрөлтэй бөгөөд Чанар, Салями, Хүслэн, Сувилал, Докторская, Нүүдэл зэрэг хиамыг 200 граммаар хэрчиж, савлан хэрэглэгч танд хүргэхэд бэлэн болоод байна. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэрэглэхэд хялбар болгосноос гадна эрхэм таны цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог давуу талтай юм.

Дашрамд дурдахад “Мах Импэкс” ХК Азидаа анхдагч “MAP” технологийг нэвтрүүлж Берлин брэндийн хэрчиж, савласан хиамыг зах зээлд үйлдвэрлэн гаргасан нь “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” болон “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ” зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдээс “Орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн” шагналыг хүртэж байсан.

Ийнхүү хиамны зах зээлд шинэ савлагаа бүхий 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаснаараа бид амжилтаа ахиулсаар байна.

Холбоо барих дугаар: 9111-1730, 8822-6856

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.