Түргэн хоолны газруудаар үйлчлүүлсэн иргэд хоолондоо хордох тохиолдол цөөнгүй гарах боллоо. Бургер Кингээр үйлчлүүлсэн иргэд хоолондоо хордсон гэх мэдээлэл тархав.
Уг асуудлын дагуу ХӨСҮТ-с тодруулахад “Холоонд хордсон хүмүүс манайд эмчилгээ хийлгэж байна. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа тул хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар хэлэх боломжгүй байна” гэлээ.
ХУД-т байрлах Зайсан дахь Бургер кингээр үйлчлүүлсэн иргэдийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас лавлахад “30-аад минутын өмнө ХӨСҮТ-ээс манайд мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Мэргэжлийн хяналтаас бүрэлдэхүүн гаран ажиллахаар явсан. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариуг өглөө.
Шинжилгээний хариу гарсний дараа юунаас болж хордсон нь тодорхой болох гэнэ.