Comment.mn

Амиа алдсан эмэгтэй нүдээ гараараа дараад өөрөө үсэрсэн гэв

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах KH apartment хотхоны  байрнаас өчигдөр 17 цагийн орчим 36 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. 

Талийгаач Ц.Э гэгч нь Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд оршин суудаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, амь хохирогч эмэгтэй нь “6А” байрны  …  тоот орцны 15 давхрын дамжих хэсгийн тагтнаас унасан гэх ба урьдчилсан байдлаар амиа хорлосон болох нь тогтоогдоод байгаа аж.

Тухайн байрны оршин суугчдаас тодруулахад “Залуухан эмэгтэй байсан. Байрны хамгийн дээд давхарын тагтан дээр ганцаараа нэлээн удаан зогссон. Оршин суугчдын зүгээс тэр даруйд цагдаагийн утсанд дуудлага өгч, эмэгтэйг цааш буухыг шаардсан. Гэвч эмэгтэй дээврээс буухгүй байсаар байгаад доошоо уначихсан. Байрны зогсоолд байсан “Range rover” маркийн автомашин дээр унасан. Үнэхээр аймшигтай байсан” гэлээ. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.