Comment.mn

Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ

Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын дарга Э.Жавхлан өөрийн байгууллагын албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ. Тэрбээр энэхүү санаачилгыг хувийн болон төрийн байгууллагууд ч гэсэн хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын дарга Э.Жавхлан хэлэхдээ “Хүн үр хүүхэддээ зориулах гэж, хангалуун сайхан амьдруулах гэж л ажиллаж байгаа шүү дээ. Эцсийн зорилго нь гэр бүлдээ зарцуулах гэж мөнгөний төлөө зүтгэж байгаагаа мартчихдаг тал бий. Өнөөдөр хүүхэд, мөнгө хоёрын байр нь солигдчихож. Байр нь солигдчихсон болохоор гэр бүлдээ зарцуулж буй цаг хугацаа нь хомсдож, гэр бүлийн уур амьсгал хөндийрч эхэлж байгаа юм. Ажил ажил гэж явсаар байгаад хүүхдийнхээ хүүхэд насыг харахгүй өнгөрөөчих вий дээ, хүүхэддээ өөрийнхөө залуу насыг харуулалгүй өнгөрүүлчих вий дээ гэж боддог. Саяхан нэгдүгээр ангид орж байсан хүүхэд маань одоо сургуулиа төгсөж байна, ямар хурдан юм бэ гээд л бахархах, халаглах хоёрын хооронд ярьж буй хүмүүс их бий. Хүүхдэд эцэг эхийнх нь анхаарал халамж л хэрэгтэй. Хүүхэддээ цаг гаргадаг эцэг эхчүүд л хүүхэдтэйгээ ойлголцдог, шийдвэр гаргахад нь тусалж дэмжиж, ойр дотно байдаг. Тиймээс уг шийдвэрийг гаргасан” хэмээжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.