Comment.mn

Бүтээгдэхүүний уутаа даавуун тороор солих “УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ” хөтөлбөрийг “Талх чихэр” ХК хэрэгжүүлж эхэллээ

“Бүтээгдэхүүний уутаа даавуун тороор солиорой” уриатай ухаалаг хэрэглэгч хөтөлбөрийг  “Талх чихэр” ХК-ийн зүгээс  хэрэгжүүлж эхэллээ. 

Тус хөтөлбөр нь 4-р сарын 15-аас 5-р сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 10.000 хэрэглэгчдэд  даавуун тор тараах юм байна.

 

“Талх чихэр” ХК-ийн  хэрэглэгчдийн хувьд цуглуулсан бүтээгдэхүүнийхээ  уутыг 20 ширхэг болсон  тохиолдолд 4 сарын 15-аас хойш өдөр бүр  10:00-20:00 цагийн  хооронд  үйлдвэрийн байр болон, “Милл хаус ХХК-ийн дэргэдэх “Та чи март” “Та чи” мартын 10 дугаар хороолол,  Жуковт байрлах  “Та чи”мартын шинэ салбарт очин уутаа  даавуун тороор солих боломж бүрдэнэ. Мөн иргэдийн хувьд нарийн боов болон  талхны  уутыг даавуун тороор сольж тус хөтөлбөрт идэвхтэй  оролцсоноороо  байгальд ээлтэй иргэн гэдгээ батлан харуулж байгаа юм байна.

             “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийн  хүрээнд хамгийн их оршин суугчтай Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргүүдийн тодорхой хороонуудын оршин суугчдад  даавуун тор тараахаас гадна нийгэмд  хариуцлагатай байгууллага гэдгээ  үргэлж бататгаж байдаг “Талх чихэр” ХК-ийн зүгээс “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийн хүрээнд даавуун торны үйлдвэрлэл дээр  өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарч ажилласан байна. Мөн хэрэглэгчдээс  ирсэн бүтээгдэхүүний уутаар дахин боловсруулах үйлдвэрт хандан хогийн сав, нийтийн эзэмшлийн талбайд сандал, замын хашлага зэргийг захиалгаар үйлдвэрлүүлж  сонгогдсон хороонуудын тохижилтод хувь нэмэр оруулах юм  байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.