Шинэ оны баярын цэнгүүн 31-ний орой Чингисийн талбайд болж дууссаны дараа 28 автобус иргэдэд үйлчилнэ. Шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд талбай дээр он гаргасан иргэд автобусаар гэртээ харих боломжтой.
Тиймээс иргэд Чингисийн талбайн гурван талд байрлах нийтийн тээврийн зогсоол дээрээс явах чиглэлдээ суух боломжтой юм байна. Тодруулбал, талбайн баруун тал буюу Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс, мөн хуучнаар Ленин клубын урд талаас болон талбайн зүүн тал буюу Хас банкны зогсоол дээрээс нийт 28 автобус иргэдэд нэг цагийн турш үйлчилнэ.
Эх сурвалж : Шуурхай.мн