Тэтгэлэг гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон болон эх орныхоо алдар нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа оюутнуудад амжилтыг нь чухалчлан олголоо. Монгол Улсын хөгжлийн зүтгүүр бол боловсролтой, эрүүл чийрэг монгол хүн юм. Боловсрол бол хүний зорилгодоо хүрэх зөв зам гэдгийг манай залуучууд сайтар ойлгож, хичээн зүтгэж байгаад баяртай байна.
Бид Монголын ирээдүйг авч явах оюутнууд Та бүхэнд итгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг бол их урам хайрласан шагнал. Та нар шиг амжилт гаргахыг бусад оюутнуудад уриалж байна. Та бүхний цаашдын эрдэм номын үйлс, ажил, хөдөлмөр, спортод их амжилт хүсч, баярыг тань хуваалцаж буй гэр бүл, анги хамт олон, багш нар, найз нөхдөд тань бас сайн сайхны ерөөл өргөе” гэв.
Эх сурвалж http://www.info.mn