Comment.mn

“Талх чихэр” ХК-ийн нэрийн хэвийн боовны эрэлт өндөр байна

Гурилан бүтээгдэхүүний салбартаа жишиг компанийн нэг байж ирсэн  “Талх чихэр” ХК-ийн  нэрийн  брэнд болох Атар, Түмэннасан  хэвийн боовны эрэлт  өндөр байна. Энэ жилийн хувьд  сар шинийн  баяр  өмнөх жилүүдтэй харьцуулахад  эрт  болж  байгаа. 

Үүнтэй холбоотойгоор  “Талх чихэр” ХК-ийн хувьд  нэг сарын 12ны өдөр Атар, Түмэннасан хэвийн боовны  үйлдвэрлэлийн  нээлтээ зүүн хүрээДашчойлон хийдийн  Дамбажав тэргүүтэй лам нараар буян хишгийн ном уншуулж, MNC телевизийн Хуурнин шуугигч бөхийн барилдааныг өөрийн үйлдвэрийн  байранд  явуулж нээсэн байдаг.

Ерөөлтэй бүхнийг  шингээсэн “Талх чихэр” ХК-ийн Атар, Түмэннасан хэвийн боовны хувьд 21 аймгийн малчдын гар дээрээс авсан  шар тосоор  багсарч  гар аргаар хийж үйлдвэрлэдгээрээ бусад хэвийн боов  үйлдвэрлэгчдээс  ялгарч чаддаг. Энэ ч үүднээс  уламжлалт хэрэглэгч худалдан авагчдын  итгэлийг нэгэнт хүлээсэн байдаг. Харин  энэ жилийн хувьд  уламжлалт хэрэглэгчиддээс гадна  Атар, Түмэннасан  хэвийн боовыг сонгох хэрэглэгчид  эрс  нэмэгдэж сар шинийн баяр болохоос  өмнө  хэвийн боовны эрэлт  бий болсон байна. Энэ нь  “Талх чихэр” ХК-ийн хувьд жил бүр  хэрэглэгчдэдээ чанарыг бэлгэнд барьдгаас  үүдэлтэй хэмээн харилцагч, хэрэглэгчид  үзэж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.