Энэ сарын 20-нд буюу өнгөрсөн бямба гарагт Хятад улсын Хэнань мужид кикбоксын “True man” тэмцээн болжээ. Уг тэмцээнд оролцсон Монгол Улсын кикбоксын тамирчин Н.Бат-Эрдэнэ өрсөлдөгч Хятадын тамирчин Li ning-ийг хожиж тус тэмцээний аварга болсон байна.
Н.Бат-Эрдэнэ нь 21 настай. Биеийн өндөр нь 167 см, биеийн жин нь 67 кг аж. Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 2011 оноос хойш Монголын кикбоксын холбооны Нарийн бичгийн дарга, дасгалжуулагч багш Алтанпүрэвийн удирдлага дор кикбоксоор хичээллэж байгаа ажээ.
2011 оны Улсын аваргын хүрэл медаль, Нийслэлийн спортын наадмын алтан медаль, Буриадын Улсын аваргын хүрэл медаль, 2013 онд БНСУ-ын Инчёон хотноо зохиогдсон зохиогдсон Азийн танхимын болон тулааны спортын IV наадмын кикбоксын төрөлд 57кг-ын жинд хүрэл медаль хүртэж, мөн ондоо мэргэжлийн рингэнд тулалдаж 12 тулаан хийж, найман ялалт байгуулжээ.
Эх сурвалж : www.shuurhai.mn