Comment.mn

“ДЦС-4”-ийн өртгөтгөлийг ашиглалтад орууллаа

dstsУлаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг дээшлүүлэх зорилгоор ДЦС-IV-123 МВт-ын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байсан. Энэ ажил дуусаж, өргөтгөлийг хүлээн авахаар болжээ. Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр болж буй юм. Ингэснээр хотын эрчим хүчний хангамжид тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл гарна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Уг ажил өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байсан ч ийнхүү нэг сараар хоцорч ашиглалтад орж байна.

“ДЦС-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 123МВт, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөх төслийг Монгол Улсын Засгийн газрын бондын 70 сая ам.долларын хөрөнгө болон “Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хэрэгжүүлж, ийнхүү ашиглалтад орууллаа. Ингэснээр тус станцын цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган айл өрх, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянга гаруй айл өрхийг хангахуйц хэмжээгээр нэмэгдэж байна. Түүнчлэн төслийн үр дүнд станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ хоёр хувиар буурч байгаа бөгөөд одоогийн тарифаар тооцоход жилд 25.82 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэж байгааг “ДЦС-4″-ийн удирдлагууд онцолж байлаа.

Эх сурвалж: www.shuurhai.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.