Comment.mn

Улаанбаатар-Дарханы замыг ДӨРВӨН ЭГНЭЭ болгохоор шийдвэрлэлээ

Засгийн газрын өнөөдрийн /2018.09.25/ хуралдаанаар УБ-Дарханы замыг шинээр барихаар шийдвэрлэлээ.

Дээрх замыг ирэх оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал, дөрвөн эгнээтэй болгож барихаар болсон байна. Энэр ажлыг богино хугацаанд барьж гүйцэтгэх тогтоолын дагуу таван гүйцэтгэгчээр, таван хэсэг ажил эхлүүлэхээр болов.

Уг зам нь эвдрэл ихтэй, нарийн учраас аваар осол их гардаг гэх асуудлыг байнга дагуулсаар байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох яамд, хотын удирдлагуудад үүрэг өгч ажилласнаар өнгөрсөн долдугаар сард санхүүжилт шийдэгдэж эхэлсэн.

20 жилийн өмнө хэсэгчилсэн засвар хийж долоон удаа эргэж буцсан энэ ажлыг дахиж гацаахгүйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилт бусад эх үүсвэрээр барихаар тогтлоо. Оргил үедээ 12300 авто машин зорчдог хамгийн их ачаалалтай, олон улсын шинж чанартай энэ авто зам дээр олон арван хүний амь нас эндэж буйд цэг тавихаар Засгийн газар ажилласаар байна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.