Өнгөрсөн өдрүүдэд цахим сүлжээ сайтуудаар Босоо хөх монгол ТТБ-д хаягласан Хэнтийн аймгийн Биндэр сумын засаг даргын албан бичиг тарсан байсныг олон хүн уншсан байх.
Энэхүү албан бичигт “Гутайн даваанд ашиглалтын лицензтэй “Айвинтус” ХХК мөн “Пикматик” ХХК-ны үйл ажиллагааг зогсооход хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ үү. Өсөж төрсөн нутгаа ирээдүй хойчдоо онгон байгалиар нь үлдээцгээе. Сумын засаг дарга С.Эрхэмбаяр” гэсэн албан бичиг байв.
Нэг талаас бол угуул нутгаа хамгаалах гэсэн зөв үйлдэл хэдий ч сум засаг захиргаа бол төрийн байгууллагын харьяа албан нэг. Тийм байтал үнэхээр л тусламж туслалцаа хэрэгтэй байгаа бол улсын татвараар санхүүждэг байгууллагаас тусламж яагаад хүсч болсонгүй вэ. Тиймээс бараг Босоо хөх монгол ТББ-д санхүүжилт өгөөд энэ мэтээр ажил хийлгээд байвал болох юм бус уу.
Хэнтий аймгийн засаг дарга нь сум орон нутгийн асуудалдаа анхаарал хандуулж чаддаггүй учир сумын удирдлагууд нь ТББ-д арга баран хандаж байна уу гэсэн хардлага төрж байна.